ТАНЫ ХҮҮХЭД СУРГУУЛЬД ОРОХОД БЭЛЭН ҮҮ?
Танхим болон Oнлайн хосолсон бэлтгэл бүлгийн сургалт элсэлтээ авч эхэллээ.
ЭЛСЭХ
l

Элсэлт

Сургуульд сурахын өмнө хангагдсан байх шаардлагатай академик болон биеэ даах чадваруудыг тоглож, бүтээж, хамтрангаа сурах хүсэлтэй 5-7 насны сурагчид хамрагдах боломжтой.

i

Хөтөлбөр

Монголын хамгийн анхны “Арт Терапи” болон “Монгол Хэлний” хосолсон хөтөлбөртэй.

Хуваарь

Элсэлтийг сар бүр зарлах ба хичээлийн эхний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хөтөлбөрт хамрагдана.

Цар тахлын эрсдэлээс үл хамаарч

бяцхан үрсээ хөгжүүлье!

Сургуулийн өмнөх бэлтгэл болон бага сургуулийн 1 болон 2 дугаар анги нь сурагчийн дараагийн 12 жилийн БОЛОВСРОЛ-ын талаарх хандлага, сэтгэхүйг тодорхойлдог. Харин энэ үед нь хүүхдийг хуулан бичлэг, үсэг нүдлэлтээр шахаж, уламжлалт аргаар заах нь хичээл хийх дургүй болох гол шалтгаан нь болдог. Түүнчлэн дэлхий даяар тулгамдаад буй Ковид-19 цар тахалтай холбогдуулан танхимын хичээл зогссон тул уламжлалт арга барилаар заасан онлайн хичээл үзнэ гэдэг нь бүр ч амаргүй даваа болсон билээ. Тиймээс энэ асуудалд хувь нэмэр оруулахаар Elf Education-ны зүгээс Бүтээлч Цагаан Толгой хөтөлбөрийн элсэлтээ авч эхэллээ.

Бүтээлч Цагаан Толгой

Бүтээлч Цагаан Толгой нь ЭкоГэр цэцэрлэгийн оюуны өмч бөгөөд сүүлийн 6 жилийн туршид зуу зуун сурагчид болон олон улсын боловсролын байгууллагатай хамтран ажилласан туршлага, судалгаан дээр үндэслэсэн Монголын хамгийн анхны “Арт Терапи” ба “Монгол Хэлний” хосолсон хөтөлбөр юм. Уг хөтөлбөрөөр дамжуулан сургуулийн өмнөх нас болон бага сургуулийн 1-ээс 2-р ангийн сурагчдад тулгардаг цагаан толгой нүдлэх асуудлыг хөгжилтэй, бүтээлч байдлаар сургах, цаашлаад эцэг эхчүүдийн дунд байдаг бага сургуулийн боловсролын талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчлөх зорилготой билээ. 

STEPS Хичээл

Зурагт өгүүлэмжийн дагуу хүүхдэд Social Emotional Learning буюу сэтгэл хөдлөлөө удирдах, төлөвшилд сургах, амьдралд бэлдэх зорилготой үндсэн хичээл

Сэтгэл Судлал

Сэтгэл хөдлөлөө таньж мэдэн тэдгээрийг зөвөөр гадагшлуулахад төвлөрсөн сэтгэл зүйн хичээл

STEM

Логик сэтгэлгээг хөгжүүлэх Математик болон Шинжлэх Ухааны хичээлүүд

:

Балет

Зөв биеийн хөгжлийг дэмжихээс гадна хүүхдийн урлаг, гоо зүйн мэдлэгийг тэлэх зорилготой мэргэжлийн багшийн доор явагдах хичээл

Гар Урлал

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна гарын жижиг нарын булчин, сэтгэн бодох чадвар зэргийг цогцоор нь хөгжүүлдэг ЭкоГэр цэцэрлэгийн 5 жилийн турш боловсруулсан хөтөлбөрт хичээл

Иога

Биеийн зөв хөгжлийг дэмжиж, уян хатан байдлыг хадгалж үлдэхээс гадна сэтгэл зүйн тогтвортой байдалтай нягт холбоотой хичээл

Англи Хэл

Бага наснаас нь дэлхийн иргэн болоход нь бэлтгэж Англи Хэлний хичээлийг тоглоом, харилцан ярианы аргаар сургах хөтөлбөр

Дуу Хөгжим

Хүүхдийг сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургах хамгийн том үүрэгтэй хичээл бөгөөд урлагаар дамжуулан зөв төлөвшил, зан чанарыг хөгжүүлэх боломжтой

Хэдэн настай хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?

Онлайн цэцэрлэгт маань 3-6 насны хүүхдүүд хамрагдах боломжтой.

Онлайн цэцэрлэг хэрхэн явагдах вэ?

Элсэж орсон сурагчдад STEPS хөтөлбөрийн ном, сургалтын материал, эцэг эхчүүдийн гарын авлага багтаасан багц хайрцаг очно. Хуваарийн дагуу хөтөлбөрийн зарим өдөр видео хичээлүүдийг сурагчид үзнэ. Харин зарим хэсэгт бусад сурагч найзуудтайгаа болон багштайгаа Google Meet-р дамжуулан шууд ангид оролцон явна.

Гадаадад байгаа эцэг эх, хүүхэд хамрагдах боломжтой юу?

STEPS хайрцгийн материалуудын хэвлэх боломжтой хувилбарыг хүлээн авч хамрагдах боломжтой. Цагийн зөрүүнээс хамааран LIVE ангиудад хамрагдахад хүндрэл учирч болзошгүй.

Хөтөлбөр хэр удаан үргэлжлэх вэ?

Нэг хөтөлбөр нь 1 сар үргэлжлэх бөгөөд STEPS хөтөлбөр маань нийт 8 хэсгээс тогтоно.

Хичээлийн хэрэглэгдэхүүн урьдчилж бэлдэх шаардлагатай юу?

Хичээлд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүнийг бид хангаж өгөх бөгөөд энэ нь хөтөлбөртэй нягт холбоотой тусгайлан бэлдсэн бүтээгдэхүүнүүд байдаг тул орлуулах боломжгүй. 

Хөтөлбөр дууссаны дараа үргэлжлүүлэн хамрагдаж болох уу?

Сар бүрийн эхэнд хичээлийг шинээр эхлүүлж,  хөтөлбөрөө сайжруулан боловсруулсаар байдаг тул хүссэн хугацаагаараа үргэлжлүүлэн сурах боломжтой.

Нэг хичээлийн үргэжлэх хугацаа?

Сонгосон хөтөлбөрөөс хамааран цагийн хуваарь харилцан адилгүй боловч нэг хичээл 20-30 минут үргэжилнэ. Дараагийн хичээл эхлэхээс өмнө 30 минутаас 1 цагийн завсарлага авах тул хүүхдийг ядраахгүй болно. 

Боловсрол цээжлэх, хуулж бичих, унших чадваруудаар хязгаарлагдах ёсгүй.

“Бие даасан байдал, бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх зэрэг “Зөөлөн Чадварууд бол 21-р зууны боловсролын салшгүй хэсэг. Бүтээлч Цагаан Толгой нь Монгол хэлний хичээлийг Арт-н хичээлтэй холбож өгснөөрөө хүүхдийг бүх талаас нь хөгжүүлдэг.

Хүүхдийн төлөө Экогэр цэцэрлэгээс зориулав

ЭкоГэр Цэцэрлэг нь 2015 онд 80 гаруй хүүхэд, 15 багш, ажилчидтайгаар бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хариуцлагатай ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 2 салбар цэцэрлэг, 300 сурагч, 60 гаруй багш, ажилчидтай болж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Бид хүүхэд бүрийн хамгийн шилдэг хувилбарыг эцэг эхчүүдтэйгээ хамтран бүтээх алсын хараан дор нэгдэн ажилладаг ба өнгөрсөн 5 жилийн туршид өөрсдийн Art Therapy, Бүтээлч Цагаан Толгой зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулан олон улсын цэцэрлэгүүдэд нэвтрүүлээд байна.

|

ГЭР БҮЛҮҮДИЙН СЭТГЭГДЛЭЭС

“Хичээлийн хуваарь яг л бага насны хүүхдийн ачаалал даах чадварт тохируулсан учраас ядрахгүй байгаа. Хичээлүүд их хөгжилтэй шинэлэг. Хүүхэд маань багш нартаа их хайртай болсон шүү.”

“Бараг анх удаа л хүүхэдтэйгээ ийм дотно тулж ажиллаж байна. Өмнө нь хүүхдийнхээ юу хийж чадахыг дутуу үнэлж байжээ. STEPS цэцэрлэгт яваад хүүхэдтэйгээ цуг хөгжиж байгаадаа маш их баяртай байгаа.”

“Ангийн багшийнхаа цагийг тэсэн ядан хүлээдэг. Өглөө босоод л Минийх хайрцагаа гүйж очиж аваад л компьютерийнхаа өмнө очоод хүлээж суудаг болсон.”

Багцууд

ТАНЫ ХҮҮХЭД СУРГУУЛЬД БЭЛЭН ҮҮ?

Суралцах чадварууд

  • Биеэ даан суралцах
  • Өөрийгөө илэрхийлэх
  • Сэтгэл зүйн хөгжил
  • Хэл, ярианы хөгжил
  • Нийгмийн харилцааны хөгжил

Долоо хоногт:

  • Танхимын хичээл – 1 өдөр
  • Онлайн LIVE хичээл – 2 өдөр
  • Онлайн Видео хичээл

Хичээлүүд:

  • STEM
  • Гар Урлал
  • Англи Хэл
  • Сэтгэл Судлал
  • Балет, Иог
  • Дуу Хөгжим
₮350,000

Хугацаа: 5/17 - 6/17

БҮТЭЭЛЧ ЦАГААН ТОЛГОЙ

Суралцах чадварууд

  • Цагаан Толгойн 35 үсэг
  • Биеэ даан суралцах
  • Нийгмийн харилцааны хөгжил
  • Хэл, ярианы хөгжил

Долоо Хоногт:

  • Танхимын хичээл – 1 өдөр
  • Онлайн LIVE хичээл – 2 өдөр
  • Онлайн Видео хичээл

Хичээлүүд:

  • Цагаан Толгойн хичээл
  • Гар Урлал
  • Дуу Хөгжим 
  • Балет, Иог 
  • Гар Зүгшрүүлэх зурлага

₮650,000

Хугацаа: 5/17 - 6/17

ЦОГЦ БАГЦ

Суралцах чадварууд

  • Цагаан Толгойн 35 үсэг
  • Биеэ даан суралцах
  • Нийгмийн харилцааны хөгжил
  • Хэл, ярианы хөгжил
  • Өөрийгөө илэрхийлэх
  • Сэтгэл зүйн хөгжил

Долоо Хоногт:

  • Tанхимын хичээл – 2 өдөр
  • Онлайн Live хичээл – 2 өдөр
  • Онлайн Видео хичээл

Хичээлүүд:

  • Цагаан Толгойн хичээл
  • Гар Зүгшрүүлэх зурлага
  • STEM
  • Гар Урлал
  • Англи Хэл
  • Сэтгэл Судлал
  • Балет, Иог
  • Дуу Хөгжим
₮950,000

Хугацаа: 5/17 - 6/17

Хэрхэн Элсэх Вэ?

Бага насны хүүхэд сурч хүмүүжих, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байх нь БАГШ, ЭЦЭГ ЭХ, ХҮҮХЭД буюу 33x33x33-н дүрмээр явагддаг. Тиймээс  хүүхдийнхээ боловсролыг тасалдуулахгүй байлгах чин хүсэл эрмэлзэлтэй, сурах урт аянд хүүхдээ дэмжиж, тусалдаг эцэг эхчүүд Та өргөдөл илгээх боломжтой.  Хөтөлбөрт зөвхөн тэнцсэн гэр бүл хамрагдана.

Бидэнтэй Холбогдох

Хан -Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн ам, “Хүмүүн” дунд сургууль

(976) 99099055 / (976) 95112210

steps@elfeducation.com

Close Bitnami banner
Bitnami