ТҮҮХ

Бид Хэн Бэ?

ELF бол хүний амьдралын хэв маяг, зан авирыг сайжруулдаг нийгмийн бизнесүүдийн нэгдэл. Сургууль, цэцэрлэг, хүрээлэл идэвхжүүлэлт, эвент, програм, хөтөлбөр, хоол зүй, мобайл аппликейшн гэх мэт олон аргаар бид үйл ажиллагаа явуулдаг.

ТҮҮХ

Бидний Тухай

Монголын боловсролын тогтолцоог сайжруулах, Улсын хамгийн үнэт зүйл болсон ХҮМҮҮСИЙГ хөгжүүлэх зорилгоор Томүжин Академи болон ЭкоГэр Цэцэрлэг нь 2015 оноос хойш хөгжсөөр 5 жилийн ойгоороо нэгдэн ELF нэгдлийг үүсгэн байгуулсан.

Томүжин Академи ахлах ангийн сурагчидтай харин ЭкоГэр цэцэрлэг сургуулийн өмнөх насны сурагчидтай ажилладаг.

Бид боловсролын салбарт ажиллах хугацаандаа боловсролын салбарын нарийн асуудлуудыг мэдрэн харж улмаар нийгэмдээ илүү их өгөөж өгөхийн тулд бүрэн дунд сургуулийн боловсролыг тогтолцоогоор нь өөрчлөх ёстойг анзааран ELF нэгдлээс 2020 онд Томүжин Альтернатив Сургууль болон Хүмүүн Олон Улсын Сургуулийг байгуулсан.

IMPACT

Ядуурлыг Боловсролын Аргаар Устгана

Ядуурал бол нийгмийн хамгийн том асуудал. Ядуурлын гинжийг таслах хамгийн үр дүнтэй хэрэгсэл нь Боловсрол. /Хүн Хүчирхэгжүүлэх Технологи/.

Бид боловсролын үйлчилгээ болон технологиудаар дамжуулж хүнийг хүчирхэгжүүлж ядуурлыг устгахын төлөө ажилладаг.

VISION

Алсын Хараа

Өөрийнхөөрөө амьдардаг, бие махбод, сэтгэл санаа эрүүл, хүрээлэлдээ эерэгээр нөлөөлдөг амжилттай хүчирхэг хүмүүсээр дүүрэн Дэлхий

IMPACT

Бид Нийгмийн Өгөөжийн Төлөө Ажилладаг

Ихэнх компаниуд дээрээс доошилсон бүтэцтэй байдаг. Тогтолцоо нь хэрэлэгчдэд үйлчилдэггүй харин захирлууд болон бизнесийн эзэд ашиг хүртдэг.

Бидний бизнес моделийн маш том ялгаа  эздийн ашгаас өмнө бид нийгмийн өгөөжөө илүүд тавьдаг Social Enterprise байгууллага юм. Бид ашгийн төлөө биш зорилгынхоо төлөө ажилладаг.

HISTORY

Бидний Түүх

2015
L

Үүсэл

  • Томүжин Академи үүсгэн байгуулагдаж ахлах ангийн сурагчдыг Дэлхийн шилдэг дээд сургуульд бэлдэх зорилгоор анхны цогц програм болох Summer School хөтөлбөрийг эхлүүлсэн.
  • Бүх орчин нь хүүхдэд ээлтэй, эко материал, тавилгаар бүрдсэн ЭкоГэр Цэцэрлэг ашиглалтанд орж анхны элсэлтээ хүлээн авсан.
2017
F

Хөгжил

  • Монголын анхны “GAP Program” буюу завсар жил авах төлөвлөгөөтэй сурагчдад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
  • Монголын анхны холистик “College Prep” буюу их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг хөгжүүлсэн.
2018
N

Амжилт

  • “GAP Program 2018”-ийн анхны төгсөгчид АНУ-н шилдэг их сургуулиуддаа тэнцэн орлоо.
  • Нарангарав, GAP Program 2017-ийн төгсөгч Монголын анхны улсын сургуулиас HARVARD-д тэнцсэн орсон сурагч боллоо.
  • “Tomujin Is Talking | Би Чадна” Боловсролын чуулганг 3 дахь жилдээ зохион байгууллаж +1000 сурагчдад хүрлээ.
2020

Альтернатив Хөтөлбөрүүд

  • Томүжин Академи сурагчдын хүсэл сонирхлыг хөгжүүлэх зорилгоор Passion Program хөтөрлбөр зохион хэрэгжүүллээ.
  • Анхны TAP (Teacher Accreditation Program) буюу Багшийн Хөгжлийн хөтөлбөр хэрэгжлээ.
2020

5 Жилийн Ой

  • Томүжин Академи болон ЭкоГэр цэцэрлэг 5 жилийн ойгоороо нэгдэн Elf School-ийг үүсгэн байгууллаа
  • Хүмүүн Кампус ашиглалтад орж Хүмүүн Олон Улсын Сургууль анхны элсэлтээ авлаа.
  • Томүжин Альтернатив Сургууль анхны сурагчиддаа авлаа.
2021

Анхны Төгсөгчид

  • Хөл хорионы үеэр нэг ч өдөр алдалгүй цахим шилжилт хийн сургуулиудын үйл ажиллагаа онлайнаар 100% хэрэгжлээ.
  • Elf School-н анхны төгсөгчид сургуулиа төгслөө.

Бидэнтэй Холбогдох

Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
Close Bitnami banner
Bitnami