Амьдралд Бэлтгэх

Элф Хөтөлбөр

ХҮн яаж суралцдаг вэ?

Суралцагчдад Зориулж Бүтээгдсэн

2 сая жилийн турш хөгжсөн хүний тархи асуулт асууж, сониучилж, оролдож, алдаж, алдаанаасаа суралцаж, ахин дахин энэ процессыг давтаж суралцдаг. Харин орчин үеийн боловсролын аргачлал 200 жилийн настай. Элф хөтөлбөр нь хүний байгалиасаа үүссэн сурах аргачлалд тулгуурлан загварлагдсан.

ӨӨР ТҮВШИНД, ӨӨР АРГАЧЛАЛ

Суралцахуйн Төвшинд Тохируулагдсан

Bloom’s Taxonomy-н дагуу хүний суралцах төвшнийг 7 үе шатанд хуваан авч үздэг. Анхан түвшинд тухайн сэдвийн талаар сонссон, уншсан байдаг бол түвшин ахих тусам тухайн сэдвийг ашиласан, оролдсон байдаг.

Элф Хөтөлбөр нь суралцахүйн төвшин бүрт тохируулагдсан арга зүйгээр хэрэгждэг.

өөр түвшинд, өөр аргачлал

зан авир тогтооно

Амьдралын Хэв Маяг

Жинхэнээсээ суралцах гэдэг нь хүний зан авир, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг хэлдэг. Пифагорын томъёо цээжлэх нь биш математик, логик сэтгэлгээтэй болох нь чухал. Элф Хөтөлбөр сурагчдын амьдралын хэв маягийг өөрчлөх, сэтгэхүйг суулгах зорилготойгоор загварчлагдсан.

CONTINUOUSLY UPGRADING

Үргэлж Хөгжин Шинэчлэгддэг

Сайн бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд маш олон удаа шинэчлэлт орох шаардлагатай. Жишээ нь iPhone-ны үйлдлийн систем (iOS) гэхэд долоо хоног бүрт шинэчлэгдэж байдаг. Үүнтэй адил Элф Хөтөлбөр байнга сайжран шинэчлэгдэж байж цаг үедээ тохирсон хамгийн сайн хувилбартаа очно гэдэгт бид итгэдэг. Бид өөрчлөлтөнд нээлттэйгээр судалгаа нь дээр үндэслэн мөн эцэг эх, сурагчдын санал, бодит дата нь дээр үндэслэн хөтөлбөрөө үргэлж сайжруулдаг.

continuously upgrading

ЗОРИЛГО

Хөтөлбөрийн Зорилго

Элф Хөтөлбөр нь асар хурдацтай өөрчлөгдөж буй амьдралд бэлэн хүчирхэгжсэн хүнийг бий болгох, тэдэнд цаглашгүй чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

Амжилттай Амьдрал гэж юу вэ?

Хүссэн ажлаа аз жаргалтайгаар хийдэг, хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлдэг, өөрийн амьдралаа өөрсдийн тэмүүллээр бүтээдэг байх нь аз жаргалтай амьдралын илэрхийлэл. Ийм амьдралыг Хүчирхэгжсэн хүмүүс өөртөө бий болгодог.

Хүчирхэгжсэн хүн гэж хэн бэ?

Хүчирхэг хүн гэдэг нь амьдралыг өөрийн зарчмаар амьдардаг, өөрийгөө мэддэг ба сонсдог, өөртөө итгэлтэй, ийм ч учир ямар нэгэн хэцүү үе тулгархад өөртэйгээ ажиллаж даван гарч чаддаг хүнийг хэлдэг.

Цаглашгүй Чадварууд

Асуудал Шийдвэрлэх

Aливаа асуудалтай нүүр тулгарч, асуудлаа ойлгож, шийдэл олох чадвар. Асуудал шийдэхийн тулд шүүмжлэлт сэтгэлгээ болон бүтээлч сэтгэлгээ шаардлагатай.

Бие Даан Суралцах

ЭЛФ сурагч нь сониуч ба аливаа мэдлэг болон чадварын сурах аргачлалыг эзэмшсэн байдаг ба амьдралынхаа туршид суралцах хүсэл сонирхолоо хадгалж үлддэг.

Хүсэл Тэмүүлэл

ЭЛФ хүн нь өөрийг нь бусдаас онцгой болгодог хүсэл сонирхолтой ба үүнийгээ уйгагүй төлөвшүүлдэг.

Бие Сэтгэлийн Хат

ЭЛФ хүн нь өөрийн бие махбод болон сэтгэл зүйн онцлогийг мэддэг. Үүний үндсэн дээр өөртэйгээ ажиллаж бие бялдар болон сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг.

Тэвчээр Хатуужил

ЭЛФ хүн нь хатуужилтай байж аливаа хүнд хэцүү цаг үе, саад бартааг даван туулах сэтгэлийн болон биеийн хаттай байдаг.

Үр Дүнтэй Хамтран Ажиллах

ЭЛФ хүн нь багаар ажиллах арга ухаанд гарамгай суралцсан байдаг ба бусадтай үр дүнтэй хамтарч болон харилцаж чаддаг.

Арга Зүй

Суралцагчдадаа амьдралд ашиглагдах мэдлэг, чадвар олгохын тулд бид Active Learning буюу идэвхтэй суралцах арга зүйг ашигладаг. Active Learning аргачлалаар сурагч суралцах цагаа лекц сонсож, онол цээжлэхэд биш олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглаж бодит зүйл хийх дээр зарцуулдаг.

Basic and Mastery

Алсаас онолын мэдлэгээ суралцаж амьдаар мэдлэгээ ашиглаж, хэрэгжүүлж суралцах аргачлал

Project Based Learning

Онолын мэдлэгээ ашиглан, бусадтайгаа хамтран төсөл дээр ажилласан суралцах аргачлал

Interdisciplinary Learning

Өөр хичээлүүдийн мэдлэгүүдээ хослуулан ашиглаж суралцах аргачлал

Хөтөлбөрийн Бүрэлдэхүүнүүд

Элф хөтөлбөр 6 хэсгээс бүрддэг. Амжилттай амьдрахын тулд хүнд дотоор мотор (хүсэл эрмэлзэл) байх хэрэгтэй.

Life Skills

Амьдралд тулгарах ямар ч нѳхцѳл байдал, асуудлыг шийдвэрлэх, харилцаа болон хамтын ажиллагаанд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх зорилготой хѳтѳлбѳрийн тулгуур хэсэг.

Life Tools

Амжилттай амьдрахын тулд ашиглагддаг бүхий л янзын хэрэгслүүдийг ашиглах, ашиглахад суралцах дадал хэвшил, бие даан суралцах чадварыг суулгах зорилготой хөтөлбөрийн тулгуур хэсэг.

Life Experience

Аливаа мэдлэг болон чадварыг бодит  амьдрал дээрээ ашиглах туршлагыг олгох зорилготой хөтөлбөрийн тулгуур хэсэг.

Lifestyle

Эрүүл, эрч хүчтэй амьдрахад шаардагдах хувийн амьдралын хэв маяг үүсгэх, хүрээлэллээ хүчирхэгжүүлдэг багийн гишүүн байдаг амьдралын хэв маягуудыг хөгжүүлэх зорилготой хөтөлбөрийн тулгуур хэсэг.

Хүрээлэл

Хувь хүнд хүрээлэл эерэгээр ч бай сөргөөр ч бай маш хүчтэй нөлөөлдөг. Тиймээс Элф сурагчдын хүрээллийг бид маш анхааралтайгаар сонгон бүрдүүлдэг. Элф хүрээлэл нь Элф багш ажилчид, эцэг эх, сурагчдын бүрэлдэхүүн юм.

Үнэлгээ

Үнэлгээ нь сурагчийг сайн муу байна гэж ялгахад биш өсөж дэвжихэд нь туслах зорилготой. Элф Хөтөлбөрт үнэлгээг өдөр тутам хийдэг. Дан ганц тестээр бус олон төрлийн үнэлэх аргачлалаар сурагчдыг хэмжин дата нь дээр суурьлан үнэлгээг хийдэг.

Бидэнтэй Холбогдох

Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
Close Bitnami banner
Bitnami