House System

Сурагчдын байх ёстой хүрээлэл

ЭЛФ хөтөлбөрийн нэгэн онцлог нь сурагчид анги бус Хаусаар зохион байгуулагдсан байдаг. Уламжлалт ангид нэг насны нэг туршлагатай хүүхдүүд байдаг бол Хауст янз бүрийн насны янз бүрийн туршлагатай хүүхдүүд жигд орон хуваарьлагдсан байдаг. Яагаад Хаус гэж? Сурагчид амьдралд гараад хэзээ ч өөртэйгээ адил насны адил туршлагатай хүмүүстэй харьцдаггүй. Төрөл бүрийн хүмүүстэй төрөл бүрийн нөхцөл байдалд харьцаж үзэх тохиолдол их гардаг. Уламжлалт ангийн системээр явсан сурагчид сургуулиа төгсөөд энэ нөхцөл байдалд бэлэн байх нь ховор байдаг.  Хаусын системийг хөтөлбөртөө оруулж ирснээр бид хүүхдүүдийг эртнээс уг нөхцөл байдалд бэлдэх юм.  ELF-ийн хүрээнд 8 ХАУС байдаг. 3-12 ангийн бүх сурагчид эдгээр Хаусуудад жигд хуваарьлагдан орсон байдаг. Эдгээр Хаус-уудыг Монголын улаан номонд орсон 8 амьтадаар нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Бөхөн, Мазаалай, Янгир, Ирвэс, Цэн, Хандгай, Цаа буга, болон Хавтгай юм.

ЭЛФ ГЭР БҮЛД НЭГДЭЕ!

ЭЛФ Сургуулиуд элсэж орох эсвэл хамтран ажиллах сонирхолтой байвал та эргэлзэхгүй холбогоорой.

ЭЛФ СУРГУУЛИУДЫГ ХАРАХБИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Close Bitnami banner
Bitnami