Life Skills Хөтөлбөр

Life skills хөтөлбөр нь сурагчдад амьдралд тулгардаг олон төрлийн асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд туслах мэдлэг болон чадваруудыг төлөвшүүлнэ.  

Ажилд авагчдын хэлсний дагуу ихэнхи сурагчид сургуулиа төгсөхдөө Soft Skills буюу харилцааны, амьдралын чадваууд дутагталтайг шүүмжилдэг. 

Life Skills хөтөлбөр нь сурагчдын амьдралын хэрэг болох чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

Суралцах Чадварууд

Хамтын Ажиллагаа

Уламжлалт тэнхимийн сургалт ихэвчлэн ганцаараа хийх ажил өгдөг бөгөөд багш нарт ч сурагчдыг цуг ажиллуулахад чадвар шаарддаг. Цугтаа нэг зорилгот хүрэхийн тулд хамтын ажиллагаа нэн чухал чадвар тул Life Skills хөтөлбөрт хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой.

Суралцах чадварууд:

  • Багийн ажиллагаа 
  • Цагийн менежмент 
  • Бусдын оронд өөрийгөө тавих чадвар 
  • Хэлэлцээр хийх
  • Манлайлал 
  • Сөргөлдөөн шийдвэрлэх

Эргэцүүлэн Сэтгэх

Хүний Нөөцийн Менежментийн нийгэмлэгээс ажил олгогчдын 37% нь ажилчдад нь асуудал шийдэх чадвар дутмаг гэдгийг тогтоосон байдаг. Эргэцүүлэн сэтгэх нь асуудал шийдэхэд нэн чухал. (Ямар машин авах уу? яаж санаагаа жинхэнэ болгох уу? ямар мэдээлэлд итгэх үү? гэх зэрэг)

Суралцах чадварууд:

  • Сониуч байх 
  • Шүүмжлэлт сэтгэлгээ 
  • Асуулт асуух 
  • Шийдвэр гаргалт 
  • Системээр бодох 

Бүтээлч Сэтгэлгээ

Бүтээлч байдал, сэтгэлгээгүйгээр, ямар ч ном, технологи, судалгаа байхгүй. Бүтээлч ажлаар бид тайвширч, хүнд сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлж, нээлттэй байдаг.

Суралцах чадварууд:

  • Нээлттэйгээр сэтгэх 
  • Туршилт хийх 
  • Төсөөлөн бодох 

     

    Харилцаа

    Үгэн, үгэн бус, дижитал, аналог гэх мэт бүхий л хэлний харилцааг хэлнэ. Бид өөрсдтэйгөө яаж ярихаас эхэлж, тэмдэглэл хэөтлөх, өөрийгөө илэрхийлэх мөн түүнчлэн харилцаIх чадварыг заах нь Life Skills хөтөлбөрийн нэгэн зорилго.

    Суралцах чадварууд:

    • Идэвхтэйгээр сонсох 
    • Биеийн хэлэмжээ удирдах  
    • Зөв үгийн сонголт 
    • Илтгэх урлаг

    Өөрийгөө Удирдах

    Биеэ засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Хүн өөрийгөө удирдаж байж тууштай байж урт хугацаа, богино хугацааны үр дүнг тооцон үзэж байж шийдвэр гаргаж чаддаг. 

    Суралцах чадварууд:

    • Сэтгэл хөдлөлөө танин мэдэх 
    • Дасан зохицох 
    • Өөртөө итгэх 
    • Стресс менежмент 
    • Хариуцлага

    Амьдрах Чадвар

    Орчин үеийн хүний амьдралд шаардлагатай энгийн амьдрах чадваруудыг олгоно. 

    Суралцах чадварууд:

    • Хоол хийх 
    • Усанд сэлэх 
    • Жолоо барих

    Хэрхэн Хэрэгждэг Вэ?

    Төсөл

    Сурагчид маань Элф Хөтөлбөрийн PBL арга зүйгийн дагуу багийн болон хувийн төслүүд дээр суурьлаж суралцдаг. Төсөл дээр ажилласны үр дүнд бодит амьдралын чадвараа хөгжүүлэн, бусадтай хамтран, харилцан, асуудал шийддэг.

    Клуб

    Өөрийн хүсэл сонирхолын дагуу сурагчид 3-44 клубуудэд хамрагддаг. Клуб-д хамрагдсны үр дүнгээр өөрийн авъяасыг хөгжүүлэх, зохион байгуулалт, хамтын ажиллагаа, харилцааны чадвараа хөгжүүлдэг.

    Дадлага Ажил

    Ажил хийж үзэх нь сурагчдад хамрах, харьцах, өөрийгөө удирдан чиглүүлэх, мөн асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх чухал аргачлал байдаг. Иймд Life Skills хөтөлбөрийн хүрээнд сурагчид Элф-н дотоодын болон гадны байгууллагуудад дадлага ажил хийдэг.

    Жолоо

    Төгсөх ангийн насанд хүрсэн сурагчид маань жолооны курс-д хамрагддаг. Life Skills хөтөлбөрийн зорилгуудын нэг нь амьдрах чадварт суралцах бөгөөд амьдрал дээр жолоо барих хэрэгцээ энгийн ч түгээмэл гардаг.

    Хаус Үйл Ажиллагаа

    Элф Сургуульд нэг анги гэж байхгүй. Харин нэг хаус гэж байдаг. Хаус-д бүхий л насны сурагчид хуваагдан оролцдог. Зөвхөн нэг насны, нэг төрлийн хүүхэдтэй харьцдаг уламжлалт анги гэдэг ойлголтоос ялгаатай нь хаусын системээр дамжуулж сурачид маань бодит амьдралтай илүү дөхүү чадвар, туршлагыг хуримтлуулдаг.

    Counseling

    Сурагчдын дуу хоолойг сонсох, танин мэдэх, мөн тэдний хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхийн тулд Counseling буюу ганцаарчилсан уулзалтыг бид сурагчидтай хийдэг билээ. Уулзалтуудаар дамжуулж сурагчид өөрсдийгөө танин мэдэж илүү ямар байдлаар хүсэл сонирхлоо хөгжүүлэх төлөвлөгөөг гаргадаг.

    Дижитал Хичээл

    Дижитал хичээлүүдээр дамжуулж сурагчид Амьдралын чадваруудын талаар бичлэг, подкаст, нийтлэл гэх зэрэг мультмедиа контент үзэж бодит амьдралын туршлага дээрээ тулгуурлан суралцдаг.

    Workshop (Семинар)

    Workshop нь багшийн чиглүүлэгтэйгээр бүлгээрээ хамрагддаг хичээлийн цаг юм. Life Skills хөтөлбөрийн хүрээнд онлайн болон тэнхимд Workshop хэлбэрээр суралцдаг.

    Бидэнтэй Холбогдох

    Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

    Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
    Close Bitnami banner
    Bitnami