Physical Wellbeing

Well Being

Basics 

TASS гэх сурагчдын голчлон ашигладаг сургалтын платфорф дээр бие бялдрын суурь онолын хичээл мөн спортуудын суурь техник хөдөлгөөнүүдийг бичлэг хэлбэрээр тавьсан байдаг. Сурагчид эдгээр бичлэгүүдийг биеийн тамирын бус цагаар үзэж онолын суурь мэдлэгээ авдаг. 

Mastery 

Харин биеийн тамирын цагаар дижитал хичээлээр сурсан мэдлэгээ сурагчид практик дээр буулгадаг бөгөөд ингэснээр хичээллэж буй спортын чадвар нь хөгжиж бие бялдрын хувьд ч мөн чийрэгждэг юм. Доор сурагчид сурсан онолын мэдлэгүүдээ хэрхэн чадвар болгодог хэлбэрүүдийн талаар дурдсан болно 

Тулааны урлаг

Муай тай болон Жюү жицү гэх тулааны урлагууд  Элф эрүүл мэндийн хөтөлбөрийн биеийн тамирын үндсэн хичээлээр ордог. Эдгээр тулааны урлагуудын үндсэн хөдөлгөөн болон техникуудыг багш нар дижитал хичээлээр заах бөгөөд сурагчид харин биеийн тамирын хичээлээр эдгээр техник болон хөдөлгөөнүүдээ давтаж сайжруулна. 

Муай тай дээр пражет харин Жюү жицү дээр бүсийн системээр сурагчийн тухайн тулааны урлагийг хэр гарамгай эзэмшсэнийг тодорхойлдог. Бүс болон пражет бүр дотроо 3 зэрэгтэй байх бөгөөд бүх 3 зэргийг эзэмшсэн тохиолдолд дараагийн бүсийг авах эрх нь нээгдэнэ. 

Биеийн тамирын сонгон/ клубууд

Сагс, воллейболл, теннис гэх спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд олон байдаг. Эдгээр спортуудаар хичээллэх сонирхолтой сурагчид сургуулиас зарлах биеийн тамирын сонгонд элсэж болох ба үүгээр дамжуулан мөн спортын чадавх болон сонирхлоо хөгжүүлэх боломжтой байдаг.

Mental Wellbeing

Well Being

Basics

Сэтгэл зүйн хичээлийн basics бусад хөтөлбөрүүдээс ялгаатай нь сурагчдад подкаст хэлбэрээр очдог. Хүн бүр өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой байдаг. Подкастаар дамжуулж харилцан яриагаар сэтгэл зүйн онолын мэдлэг сурагчдад олгох нь энэ сэтгэл зүйн ялгаатай байдлыг сайн харуулж чаддаг. 

Mastery 

Сэтгэл зүйн онолын мэдлэгээ чадвар болон хандлага болон төлөвшүүлэхийн тулд сурагчид mastery хэсгээр семинаруудад янз бүрийн даалгавар гүйцэтгэж, мөн төсөлт хичээлүүдийг хэрэгжүүлдэг. 

 

Food & Nutritions

Well Being

Basics 

Хүнсний бүлэг, калори, шим тэжээлийн ойлголт гэж хоол зүйн онолын видео бичлэгүүдийг сурагчид хичээлийн бус цагаар үзнэ. Эдгээр суурь ойлголтуудын хүрээнд сурагчдаас дижитал хэлбэрээр шалгалт авах бөгөөд 85+ оноо авсан тохиолдол сурагчдад онолын мэдлгээ чадвар болгох mastery эрх нь нээгдэнэ. 

Mastery 

Хоол зүй шим тэжээлийн mastery хэсэг нь ангиас хамааран аар байна. Тухайлбал:

Сурагчид багшийн зааврын доор хоол зүй шим тэжээлийн хичээлээ бататгах үйл ажиллагануудыг хийнэ. Харин 

1-6 ангийн сурагчид багшийн чиглүүлгийн доор хоол зүй шим тэжээлийн хичээл бататгах үйл ажиллагаа хийнэ. 

7-8 ангийн сурагчид хоолны цэс зохиох, калорийн тооцоо хийх математикийн төсөлт хичээлийг хэрэгжүүлнэ. 

9-12 ангийн хоол зүй шим тэжээлийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайн ангий төгсөхийн тулд жилд заавал нэг төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ хоол зүй шим тэжээлийн төслүүд:

  • Олон улсын хоолны экспо зохион байгуулах.
  • Хоол зүй шим тэжээлийн судалгаа дээр үндэслэн  TED үйл ажиллага зохион байгуулах.
  • Хүнсний start up эхлүүлэх төсөл.
  • Меню гаргах төсөл.

General Well-Being

Well Being

Ерөнхий эрүүл мэнд гэх хэсэгт сурагчид ариун цэвэр, бэлгийн боловсрол,  бие бялдрын соёл гэх эрүүл амьдрахад мэдвэл зохистой мэдлэг, чадвар, болон дадлуудыг эзэмшинэ.

ЭЛФ ГЭР БҮЛД НЭГДЭЕ!

ЭЛФ Сургуулиуд элсэж орох эсвэл хамтран ажиллах сонирхолтой байвал та эргэлзэхгүй холбогоорой.

ЭЛФ СУРГУУЛИУДЫГ ХАРАХБИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Close Bitnami banner
Bitnami