Амьдралд Бэлтгэх ЭЛФ Сургууль

Асар хурдтай өөрчлөгдөж буй энэ цаг үед өөрийнхөөрөө, дотоод мотортой, хүрээлэлдээ эерэгээр нөлөөлдөг амжилттай амьдралд бид бэлтгэнэ.

Суралцагчдад Зориулж Бүтээгдсэн

 

Хүн яаж сурдаг вэ? 4 сая жилийн турш хөгжсөн хүний тархи асуулт асууж, сониучилж, оролдож, алдаж, алдаанаасаа суралцаж, ахин дахин энэ процессыг давтаж суралцдаг.

Бидний арга зүй нь суралцагчдад зориулсан, алдах боломж олгодог, мэдлэгээ хүлээн аваад, бодит амьдралын асуудлууд дээр хэрэглэн, практик алдаанаас суралцах боломж олгодог байдлаар бүтээгдсэн.

 

оноос хойш...

сурагчтай

багштай

насны хүүхдүүд

Хүчирхэг Олон Талт Хүрээлэл

Та бол таныг хүрээлсэн таван хүнийхээ нийлбэр гэдэг. Үүнтэй адил амжилттай яваа хүн хүрээлэлдээ эерэгээр нѳлѳѳлж, хүрээллийнхээ давуу талыг олж харж, эерэг нөлөөлөл авч чаддаг. Таны хүрээлэлд санаачлагтай, өөрийн үзэл бодолтой, өсөж дэвждэг хүмүүс байвал та тийм л байна гэсэн үг.

Элф Сургуулиудад сурагч элсэн суралцахын тулд Холистик (олон талаас хардаг) өргөдлийн зарчмаар өргөдлөө илгээж шалгууруудад тэнцэх ёстой. Ингэснээр Элф сургуульд олон талын авьяастай, өөр өөрийн өвөрмөц шинж чанартай хүрээлэл бүрддэг.

Бид бол Альтернатив Боловсролын Анхдагчид

Манай баг боловсрол, медиа, шинжлэх ухаан, технологи, санхүү гэх мэт өөр өөр салбарын манлайлагч нараас бүрддэг. Үр дүнд нь бид боловсролын системийг өөр өөр өнцгөөс харж бодит амьдрал дээр үнэ цэн өгөх шийдлүүд хөгжүүлж байна. Элф Сургуулиудын угсаа хоёр байгууллагууд нь 2015 онд байгуулагдсан ЭкоГэр Цэцэрлэг болон Томүжин Академи юм. Бид 2015 оноос боловсролын салбарт шинэчлэлт хийсээр ирсэн. Тэдгээрээс цухас дурдвал:

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бэлддэг хамгийн анхны College Prep цогц хөтөлбөрийг үүсгэн хэрэгжүүлсэн. Үр дүнд нь манай сурагчид Harvard College, MIT, Dartmouth гэх зэрэг дэлхийн хамгийн хүчтэй сургуулиудруу тэтгэлэгтэйгээр тэнцэж элсэн орсон.

Канадын Онтариа мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг нутагшуулсан.

Хийцлэл дээр тулгуурласан Steps, Art Therapy, STEAM зэрэг сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрүүд бүтээсэн.

АНУ-н их, дээд сургуулиудын бэлтгэлийн Ганцаарчилсан Зөвлөгөөний үйлчилгээг нийтэд анхлан хүргэсэн.

Элф Сургуулиуд

ЭкоГэр Цэцэрлэг

Сургуулийн өмнөх

Хүүхэд бүрийг өөрийн хамгийн сайн хувилбарт нь хүргэх, өөрийн суурь зан чанарыг нь танин мэдэн, зан чанар, хандлага төлөвшүүлэх урлаг, шинжлэх ухаан, хэлний хөтөлбөртэй Эко Гэр Өргөө.

Хүмүүн Олон Улсын Сургууль

Бага ба дунд сургууль

Цэнгэг агаар, цэлмэг орчинд байрлах төсөл дээр суурилсан аргаар академик болон амьдралын суурь чадварууд олгох Хүмүүн Олон Улсын Сургууль

Томүжин Альтернатив Сургууль

Ахлах сургууль

Амьдралд бэлтгэх Альтернатив Боловсрол. Ахлах ангидаа дан ганц академик биш мөн амьдралын чадваруудаа эрчимтэй хөгжүүлж амжилттай амьдрахад бэлэн болъё.

Томүжин Академи

АХЛАХ АНГИЙНХАНД

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудруу Монгол сурагчдаа элсэн ороход нь туслах цогц хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлдэг. (Одоогоор элсэлт хаагдсан байгаа)

Эко Гэр Цэцэрлэг

Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг

Утас: 7777-3111

Хүмүүн олон улсын сургууль

Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг

Утас: 7777-3111

Томүжин Альтернатив Сургууль

Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг

Утас: 7777-3111

Close Bitnami banner
Bitnami