Элсэлт

Элф сургуулиуд нь холистик өргөдлийн системээр буюу сурагчдыг зөвхөн шалгалтын оноо нь дээр бус бусад чухал хувь хүний хүчин зан чанар, онцлог, хүсэл зорилго дээр үндэслэн элсүүлж авдаг.

Өргөдөл дотор хувь хүнийг илрэхийлсэн эсээ, хичээлээс гадуурх хийсэн үйл ажиллагаа, богино асуултууд зэрэг багтана.

Өргөдөл

Дунд болон Ахлах Сургуулийн Өргөдөл 

Томүжин Альтернатив Сургуулийн ахлах болон Хүмүүн Олон Улсын Дунд Сургуулийн дунд ангийн элсэлтийн өргөдөл нь хоёр хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр шат | Ерөнхий бүртгэл

  • Суралцагчийн ерөнхий мэдээлэл
  • Боловсролын түүх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа
  • Сонирхол

Хоёрдугаар шат | Суралцагчийн хувь хүний онцлог

  • Хувь хүний илэрхийлсэн эсээ
  • Дижитал ярилцлага
  • Англи хэлний 4 чадамжийн (ярих, сонсох, бичих, унших) шалгуур
  • Сэтгэл зүйн болон IQ үнэлгээ

Элсэлт гаргасан суралцагч нь өргөдлийн 2 үе шатыг бүрэн бөглөж өргөдлийн хураамжийг төлснөөр суралцагчийн өргөдөл нь дараагийн үе шатанд шилждэг. Энэ үе шатад элсэлтийн хорооны гишүүд өргөдлийг уншиж сурагчдад өргөдлийн шийдвэрийг (тэнцсэн, тэнцээгүй, хүлээлгийн жагсаалтад орсон) мэйл хаягаар илгээдэг.

Өргөдөл

Бага Сургууль болон Цэцэрлэгийн Өргөдөл

Хүмүүн Олон Улсын Сургуулийн Бага Ангийн болон ЭкоГэр Цэцэрлэгийн элсэлтийн үйл явц нэг үе шаттай.

Суралцагчийн эцэг эх онлайн өргөдөл бөглөх бөгөөд элсэлтийн хорооны гишүүд дараах хүчин зүйлүүд дээр үндэслэн өргөдлийн хариуг (тэнцсэн, тэнцээгүй, хүлээлгийн жагсаалтанд) гаргадаг.

Бага сургуулийн өргөдөл хаагдсан байгаа.

Төлбөр

Сургалтын Төлбөр

Цэцэрлэг:  ₮11,000,000 (сургуулийн өмнөх)
Сургуулийн бэлтгэл:   ₮12,000,000 (сургуулийн өмнөх)
Бага анги: ₮21,900,000 (1-5-р анги)
Дунд анги: ₮25,900,000 (6-9-р анги)
Ахлах анги: ₮29,900,000 (10-12-р анги) 

Financial Aid

Санхүүгийн Тусламж

Хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй сурагчдын ирээдүйн амжилт гэр бүлийн санхүүгийн боломжоос хамаарах ёсгүй. Энэ бол бидний үзэл баримтлал. Иймд ч бид шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй сурагчдад санхүүгийн дэмжлэг олгодог билээ. Санхүүгийн дэмжлэг гэдэг нь ар гэрийн санхүүгийн чадамжаас хамааран сурагчдын сургалтын төлбөрөөс суутгагдаж буй мөнгөн дүн юм. Энэ нь сургалтын нийт төлбөрийн 0-100% байх боломжтой бөгөөд сурагч бүрийн тохиолдолд өөр байдаг.

Бидэнтэй Холбогдох

Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
Close Bitnami banner
Bitnami