Таны хүүхдэд зориулсан хамгийн зөв цэцэрлэг! 

ЭкоГэр Цэцэрлэгийн хөтөлбөр нь таны хүүхдийг өөрийнхөөрөө аз жаргалтайгаар амьдрахад хэрэг болох насан туршийн чадвар, хандлага, болон зан чанарыг төлөвшүүлнэ.

Why

Яагаад Эко Гэр гэж?

#1: Өвөрмөц Хөтөлбөр

ЭкоГэр нь зөвхөн нэг хөтөлбөрийг баримталдаггүй.

Хүүхдийг олон талаас хөгжүүлэхийн тулд ЭкоГэр цэцэрлэг нь Монгол улсын цөм хөтөлбөрөөс гадна Канадын Онтарио мужийн цэцэрлэгийн хөтөлбөр мөн үндсэн ЭкоГэр цэцэрлэгийн ЭЛФ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Эдгээрээр дамжуулан хүүхэд шинжлэх ухаан, урлаг, SEL буюу EQ болон харицлааны чадваруудад суралцдаг. Цар тахлын үеэр хүүхдүүддээ эдгээр чадваруудыг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд ЭкоГэр нь Монголын анхны онлайн цэцэрлэгийн хөтөлбөрийг хөгжүүлэн хэрэгжүүлсэн. 

Тэнцвэржүүлсэн хөтөлбөр

ЭЛФ хөтөлбөр нь хүүхдийн чадавхуудыг тэнцвэржүүлсэн хөтөлбөрөөр дамжуулан хүргэдэг онцлогтой.  Бид хүүхдийн өдөр тутмын идэвхит үйл ажиллагааг тухайн хүүхдийн насны онцлог, анхаарал төвлөрөх мөчлөгт нийцүүлэн төлөвлөж зохион байгуулдаг. Хүүхдийн анхаарлыг  хагас цаг тутмын мөчлөгтэйгээр өдөөж, шинэ зүйл сургах нь хамгийн үр дүнтэй байдаг билээ. 

#2: Хан-Уул Дүүргийн Тэргүүний Цэцэрлэг 

Хүүхдэд ээлтэй орчин, үр дүнтэй цэцэрлэгийн хөтөлбөр, эко тохижилт гэх хүчин зүйлүүдээр шалгаран ЭкоГэр нь  хувийн цэцэрлэгүүд дундаас богино хугацаанд танигдан олон эцэг эхчүүдэд хүрч чадсан. Хөтөлбөрийн арга зүй болон үйл ажиллагаагаараа  Монголын цэцэрлэгийн боловсролыг нэг алхмаар урагшлуулж 2017 онд Хан-Уул дүүргийн тэргүүний цэцэрлэгээр тодорсон түүхтэй.

#3: Хүүхэд Багшийн 6:1 Харьцаатай

Хүүхэд бүр өөр хүүхэд бүр онцгой. Хүүхэд бүрийн онцгой чадварыг нээн илрүүлж өөрийнх нь хамгийн шилдэг хувилбарыг бүтээхэд хайр халамж хэрэгтэй гэдэгт бид итгэдэг. Иймээс ЭкоГэр цэцэрлэгийн багш бүр  зөвхөн 6 хүүхдийг анхааран халамжилдаг.

Facilities

Хүүхдэд Ээлтэй Эко Ордон

Хүүхдэд Ээлтэй Эко Барилга

Эко технологиор бүрэн тохижсон. Барилгын хийц, будаг, материалаасаа эхлүүлэн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хоол хүнс нь байгаль орчинд ээлтэй, харшил өгдөггүй. 

Мини Театр

Мини театрт хүүхдүүд төрөл бүрийн үлгэр, өгүүллэг сонсож, үлгэрийн баатруудын хувцас, хэрэглэл ашиглан найзуулболон бага ангийн дүү нартаа жүжигчилсэн тоглолт зохион байгуулснаар өөртөө итгэх итгэлтэй болж сэтгэл хөдлөлөө хянах ур чадварыг эзэмшдэг. 

Танхимын Болон Гадаа Тоглох Орчинтой

Хүүхдүүд төрөхөөсөө тоглож суралцдаг. Тоглохын үр дүнд  Эко ордны гадна болон доторх толгоомын орчин нь хүүхдүүдийн идэвхтэй, чөлөөтэй тоглох орчныг хангасан  сониуч зан болон сурах арга барилыг хөгжүүлдэг.

Гар Урлал Бүтээлийн Танхим

Гар урлал бүтээлийн танхимд хүүхдүүд төрөл бүрийн гарын доорх материалаар бүтээл хийх, керамик урлах, уран зураг зурах, загвар зохион бүтээх зэргээр дамжуулж өөрсдийн бүтээлч чанарыг хөгжүүлдэг.

Хүүхдийг Бие Дааж Сургах руу Загварчлагдсан

Хичээлүүд нь нэг л анги танхимд өдрийн туршид явагддаггүй. Харин нэг ангиас нөгөө анги руу шилжих, шатаар дээш доор буух, чөлөөт цагийг нөхцөөх талбайтай нь хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлдэг.

Байгалийн Гэрэл Сайн

Анги танхимууд наран талруу харсан байршилтай, бөгөөд цонх томтой. Энэ нь нарны гэрлийг өдрийн туршид бүрэн тусгаж өгдөг.

Ангиуд

2 нас – 5 нас | Цэцэрлэгийн анги

Төлбөр : ₮11,000,000

5 нас – 6 нас | Сургуулийн бэлтгэл анги

Төлбөр : ₮12,000,000 

Эко Ордны Хүүхдүүд

Хүүхдэд Ээлтэй Арга Зүй

Бидний төсөл болон тоглоомын арга зүй дээр суурилсан альтернатив хөтөлбөр нь хүүхдэд зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй насан туршид нь амжилт авчрах чадваруудыг төлөвшүүлдэг. Бүтээлч сэтгэлгээ, эргэцүүлэн бодох, сониуч зан, дасан зохицох тэргүүтэй чанарууд нь таны бяцхан үрсэд хаана ч хэзээ ч амжилттай явахад насан туршийн анд болох юм. 

Curriculum

Бидний Хөтөлбөр

Бяцхан Сурвалжлагч

Илтгэх Урлаг, Харилцааны Ур Чадвар, Цэгцтэй Ярих

Бидний ЭЛФ хөтөлбөр нь хүүхдийн харилцааны ур чадварыг хөгжүүлдэг. ЭкоГэр дээр байрших Эко Телевизийн Студэд таны бяцхан үр сурвалжлага хийх төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр ичих болон бусдын өмнө гарах айдсаа даван туулж өөртөө итгэлтэй илтгэгч, бяцхан сурвалжлагч болж амьдралын ур чадварууд хөгжинө.

Таны хүүхэд юу сурах вэ?

  • Өөртэйгээ болон хүрээлэлтэйгээ зөв харилцдаг болно.
  • Сонсох чадвар хөгжиж бусдыг ойлгох чадварт суралцана.
  • Олны өмнө өөртөө итгэлтэйгээр илтгэж сурна.
  • Бусдад нөлөөлөхүйц эерэг мэдээлэл түгээдэг болно.

Бяцхан Уран Бүтээлч

Бүтээлч Сэтгэлгээ, Илэрхийлэмж, Төсөөлөн Бодох

Бидний хөтөлбөр хөгжим, гар урлал, бүжиг, болон жүжгээр дамжуулан таны хүүхдийн төрөлхийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэн бүтээгдсэн. Таны хүүхэд өөрийн уран бүтээлийг туурвиснаар өөрийн хүсэл сонирхлыг олон нээж бяцхан уран бүтээлч болж төлөвших юм.

Таны хүүхэд юу сурах вэ?

  • Зурах, бүжиглэх, жүжиглэх гэх уран бүтээлийн аргуудаар өөрийн мэдрэмж санаа болдлыг  илэрхийлнэ.
  • Өөрийн хөдөлгөөний эвсэл, биеийн хэлэмжээ удирдаж сурна.

      Бяцхан Сэтгэгч

      Асуудал Үийдвэрлэх, Эргэцүүлэн Бодох

      Хүний тархины хамгийн дуртай үйл ажиллагаа бол асуудал шийдэх байдаг. ЭкоГэр цэцэрлэгийн анги танхим хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн тоглоомоор тохижсон байдаг ба эдгээр тоглоомуудаар дамжуулан хүүхэд бүтээлчээр асуудлыг шийдэх, эргэцүүлэн бодох чадваруудаа хөгжүүлж бяцхан сэтгэгч болон төлөвшдөг билээ. 

      Таны хүүхэд юу сурах вэ?

      • Зурах, бүжиглэх, жүжиглэх гэх уран бүтээлийн аргуудаар өөрийн мэдрэмж санаа болдлыг  илэрхийлнэ.
      • Өөрийн хөдөлгөөний эвсэл, биеийн хэлэмжээ удирдаж сурна.

        Бяцхан Хайгуулч

        Асуулт Асуух, Хүмүүжлийн Төлөвшил

        ЭкоГэрт хүүхдүүд бяцхан хайгуулч болон төлөвшдөг. Тоглоомоор тохижсон анги танхим нь таны хүүхдийн сониуч занг бадрааж, тоглох хүслийг төрүүлж өөрийгөө болон бусдыг танин мэдэх бяцхан аялалд гаргадаг. Мөн Эко Мини Театрт болох үлгэр домгийн жүжгээр дамжуулж хүүхдүүд ардын болон бусад соёлоор аялж хорвоогийн зүй тогтлыг ойлгодог.

        Таны хүүхэд юу сурах вэ?

        • Өөрийн төрөлх онцгой сурах арга барилыг тоглоом, туршилт, болон хөдөлгөөнөөр дамжуулан олж нээнэ.
        • Тоглоомтой зөв харилцах, тоголж байх явцдаа бусадтай эвтэй найртай байх, мөн тоглоомоо хураах гэх жижиг боловч чухал дадлыг төлөвшүүлнэ.
        • Түүх, үлгэр домгоор дамжуулан аливаа юмсын зүй тогтол, учир шалтгааныг ойлгож бусадтай зөв харилцах, муу зуршлаа хаях гэх эерэг чанаруудыг эзэмшинэ.

            Бяцхан Тамирчин

            Зөв Хооллолт, Биеийн Хөгжил 

            ЭкоГэрт хүүхэд бүр гүйх, үсрэх, харайх, авирах, шидэх, өнхрөх, дасгал хийх зэрэг бүхий л хөдөлгөөнд үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Мөн хүүхдийн насны онцлогод тохирсон эрүүл хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, хөгжлийн зөв суурь болж өгнө. Эдгээр нь таны хүүхдэд амьдралын эрүүл идэвхтэй хэв маягийг бүрдүүлж ирээдүйн амжилтых нь суурь болно.

            Таны хүүхэд юу сурах вэ?

            • Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр өөрийн биеийн зөв хөгжүүлнэ.
            • Өөрийн бие бялдрын онцлог, болоцоо, болон хязгаарыг танин мэднэ.
            • Эрүүл хооллодог болж, буруу хооллолтын хор уршгийг ойлгож, амьдралын эерэг хэв маягийг төлөвшүүлнэ.

                Цэцэрлэгийн нэг өдөр

                8:00-9:00       |     Цэцэрлэгт ирэх
                9:00- 09:40    |     Өглөөний цай + Өглөөнийн бясалгал
                09:40-10:00   |    🎊 Хаус уулзалт
                10:00-11:00   |     📚Төсөлт хичээл
                11:00-11:20   |    Сэргээх дасгал + Завсарлага
                11:20-11:50   |   🩰 Бие бялдрын соёлын хичээл (бүжиг, спорт)
                11:50-12:20   |   📚 ЭЛФ хөтөлбөрийн төсөлт хичээл
                12:20-13:00   |    Сэргээх дасгал + Өдрийн хоол
                13:00-14:30   |    💤Өдрийн унтлага
                14:30-15:00   |    Сэргээх дасгал + Өдрийн уншлага
                15:00-15:30   |    🧸Тоглоомын цаг
                15:30-16:30   |    Төсөлт хичээл
                           16:30   |    👋🏻Тарах

                /2цаг тутамд сэргээх дасгал – 10 минут/

                Зургийн Цомог

                Хаяг : Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Time Square 501

                Бидэнтэй Холбогдох

                Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

                Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
                Close Bitnami banner
                Bitnami