Амьдралд бэлэн хүчирхэг иргэнийг бэлтгэнэ.

Why

Яагаад Томүжин гэж?

СУРГУУЛь АМьДРАЛ БЭЛТГЭХ ЁСТОЙ

Амьдралд Бэлдэх Альтернатив Боловсрол

Элф хөтөлбөр сурагчиддаа амжилттай амьдралд бэлдэх цаглашгүй чадваруудыг олгодог. Амьдралд дан ганц академик мэдлэг биш амьдралын ухаан, амьдрах чадвар, эрүүл амьдралын хэв маяг нэн чухал. Элф сургуулиуд амжилттай амьдрахад хамгийн их хэрэгцээт цаглашгүй чадваруудыг олгоно.

ХАМГИЙН ШИЛДЭГ

Их Сургуулийн Бэлтгэл Хөтөлбөр

Томүжин альтернатив сургууль нь Томүжин Академитэй хамтран их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сурагчид 10-р ангиас эхлэн Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад өргөдлөө амжилттай илгээхэд бэлддэг.

ХАМГИЙН ШИЛДЭГ

#2: Их Сургуулийн Бэлтгэл Хөтөлбөр

Томүжин альтернатив сургууль нь Томүжин Академитэй хамтран их сургуулийн бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сурагчид 10-р ангиас эхлэн Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад өргөдлөө амжилттай илгээхэд бэлддэг.

СУРГУУЛь АМьДРАЛ БЭЛТГЭХ ЁСТОЙ

Олон Талт Хүрээлэл

Хэнтэй их цагийг өнгөрөөнө, тухайн хүнд шууд нөлөөлдөг. Тиймээс бид сурагчдын хүрээллээ бүрдүүлэхдээ өндөр шалгуураар хүсэл эрмэлзэлтэй, өөр өөрийн онцлогтой сурагчдыг тэнцүүлж авдаг. Элф сургуулийн сурагчдын сурагчид нь өөр өөр түүхтэй, өөрсдийн гэсэн онцлог зан чанартай олон талт хүрээлэл бүрдсэнээр нэгнээ хөгжүүлэх өндөр стандарттай хүрээллийг бий болгодог.

Facilities

Cурахад хамгийн таатай орчин

“Coworking space” буюу хамтын ажиллагааны задгай талбай

Томүжин альтернатив сургуулийн 2 болон 4 дахь давхруудын дотоод засал нь co-working space буюу задгай талбайн концептыг шингээсэн. Ийнхүү задгай орчинд ажилласнаар сурагчид болон багш ажилчид илүү үр бүтээмжтэй бие биетэйгээ хамтарч ажиллаж чаддаг байна.

Бялдаржуулах төв

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь сурагчдын сурах үйл явц болон ерөнхий сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Иймээс сургуулийн гишүүд бүрт дасгал тогтмол хийх боломж олгох үүднээс барьсан бялдаржуулах төвийг онцолж байна. Үүнд кроссфит дасгал болон бөхийн урлагаар хичээллэг болдог.

Ганцаарчилсэн уулзалтын өрөө

Томүжин альтернатив сургууль нь ганцаарчилсан уулзалтууд хийх өрөөнүүдийг гаргаж өгсөн байдаг. Эдгээр өрөөнүүдэд сэтгэл зүйн болон бусад чиглэлийн ганцаарчилсан уулзалтуудыг хийдэг. 

Нээлттэй цэлгэр ангиуд

Томүжин альтернатив сургуулийн 3 дахь давхрын анги танхимууд нь нэвт харагдах шилэн хантай бөгөөд энэ нь байгалийн гэрлийн ихэсгэж сурагчдын сэтгэл зүй болон сурах үйл явцад нь эерэгээр нөлөөлдөг байна.

Элф Хүн Би:

Curriculum

Бидний Хөтөлбөр

Амьдралд бэлэн хүчирхэг хүн 5 чанарыг хөгжүүлсэн байдаг гэдэгт бид итгэдэг. Эдгээр нь:

“Community” буюу хүрээлэл

Бусдад эерэгээр нөлөөлж, хүрээлэлдээ үнэ цэнэ өгч чаддаг байх 

“Life Skills” буюу амьдралын ур чадвар 

Амьдралд тулгарах аливаа асуудалд бэлэн, үр дүнтэйгээр шийдвэрлэж чаддаг байх

“Life tools” буюу бие амьдралын хэрэглэгдэхүүн

Аливаа зүйлийг бие даан хийх, сурахад шаардагдах оюун ухаан болон бие бялдрын чадавхыг төлөвшүүлсэн байх 

“General Wellbeing” буюу ерөнхий эрүүл мэнд

Амьдралын эрүүл дадал зуршлыг төлөвшүүлж бие бялдар болон сэтгэл зүйн хувьд чийрэгчих

“Passion” буюу хүсэл эрмэлзэл

Өөрийн төрөлх хүсэл сонирхол, хоббиг хөгжүүлж өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрах.

Томүжин альтернатив сургуулийн ууган хөтөлбөр болох ЭЛФ хөтөлбөр нь дээрх 5 чанарыг хөгжүүлж сурагчийн өөрийх нь нөөц бололцоог нээж, өөрийхөөрөө аз жаргалтай амьдрахад бэлтгэдэг.

Бидний төсөл дээр суурилсан альтернатив арга зүй сурагчдад зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй насан туршид нь амжилт авчрах чадваруудыг төлөвшүүлдэг. Бүтээлч сэтгэлгээ, эргэцүүлэн бодох, сониуч зан, бие даан суралцах, хамтрах тэргүүтэй чанарууд нь хэнд ч хаана ч хэзээ ч амжилтанд хүрэхэд туслах юм. 

Жишиг Хуваарь

7:00-8:00       |     Cургууль дээр ирэх
8:00- 08:30    |    Өглөөнийн бясалгал
08:30-9:00     | 🎊 Хаус уулзалт
9:10-9:10       |    Завсарлага
9:10-10:10     |    Өглөөний дасгал
10:10-10:30   |    Сэргээх дасгал + Завсарлага
10:30-11:10   |     📝Их Сургуулийн бэлтгэл хичээл | SAT Math
11:10-11:20   |    Сэргээх дасгал + Завсарлага
11:20-12:00   |   🪴 Төсөлт хичээл | Хүлэмж барих төсөл
12:00-13:00   |  Өдрийн хоол
13:00-13:40   |  🎭Төсөлт хичээл | Жүжиг зохиох төсөл
13:40-13:50   |    Сэргээх дасгал + Завсарлага
 13:50-14:30  |  Давтлага хичээл
14:30-14:40   |    Сэргээх дасгал + Завсарлага
14:40-15:20   |     Давтлага хичээл | Биологи
15:20-15:30   |    Сэргээх дасгал + Завсарлага
15:30-16:10   |    🔦Cеминарууд |Хэрхэн судалгаа хийх вэ?
16:10-18:00   |  Чөлөөт үйл ажиллагаа

/2цаг тутамд сэргээх дасгал – 5 минут/

Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо 13-р хороолол-2 Нарны зам гудамж, Томүжин Альтернатив Сургууль

Бидэнтэй Холбогдох

Элф Сургуулиудыг сонирхож байгаад баярлалаа. Танд тодруулах зүйлс байвал эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

Өргөдөл илгээхБидэнтэй холбогдох
Close Bitnami banner
Bitnami