Онлайн Цэцэрлэг

Монголын хамгийн анхны онлайн цэцэрлэг

ЭЛСЭХ
l

Элсэлт

Хүүхдийнхээ боловсрол, төлөвшилд онцгой анхаарал хандуулдаг эцэг эх та 3-6 насны хүүхдүүдээ бүртгүүлэх боломжтой.
i

Хөтөлбөр

Зурагт өгүүлэмж, Art Therapy-н бүтээлээр дамжуулан хүүхдийн EQ чадварыг хөгжүүлж, бие даасан, бүтээлч, ур чадварын суурийг тавих 8 шатлал хөтөлбөртэй. 

Хуваарь

Элсэлтийг сар бүрийн 28-ны өдрийг хүртэл бүртгэж, дараа сарын 1-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хөтөлбөрт хамрагдана.

Цар тахлын эрсдэлээс үл хамаарч

бяцхан үрсээ хөгжүүлье!

Ковид-19 цар тахлын хөл хорио, болзошгүй эрүүл мэндийн эрсдлээс үүдэн сүүлийн 2 жилийн турш дэлхий даяар асар олон асуудал тулгамдсаны нэг нь хүүхдийн БОЛОВСРОЛЫН зогсолт, хоцрогдол байлаа. Сургуулийн өмнөх насанд хүүхэд ёс зүй, сониуч зан, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг ирээдүйдээ шууд нөлөөлөх олон чадваруудыг төлөвшүүлдэг. Харин энэ чухал үед боловсролын зогсолт хийх нь хүүхдийн сэтгэл зүйн болон нийгмийн харилцааны олон хэрэгцээг хааж байгаа учир Монголын сургуулийн өмнөх боловсролд тэргүүлэгч Экогэр цэцэрлэг хувь нэмэр оруулахаар                            Монголын анхны онлайн цэцэрлэгийг нээгээд байна.

STEPS Хөтөлбөр

STEPS нь Social Emotional Learning буюу алхам алхмаар сэтгэл хөдлөлөө удирдан, шинэ зүйлд нээлттэй хандаж, бүтээлч байдлаар сургах сургалтын агуулга дээр тулгуурласан олон улсын цогц хөтөлбөр юм. Хөтөлбөр нийт 8 цувралаас бүрдэх бөгөөд бид албан ёсны эрхтэйгээр сурагч нартаа Монгол хүүхдийн онцлогт тааруулан заадаг билээ. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд зурагт өгүүлэмжийн дагуу Англи хэл, STEAM болон бусад хөгжүүлэх хичээлдээ хамрагдаж нэг агуулгыг бүх хичээлтэйгээ уялдуулан сурдаг.

STEPS Хичээл

Зурагт өгүүлэмжийн дагуу хүүхдэд Social Emotional Learning буюу сэтгэл хөдлөлөө удирдах, төлөвшилд сургах, амьдралд бэлдэх зорилготой үндсэн хичээл

Сэтгэл Судлал

Сэтгэл хөдлөлөө таньж мэдэн тэдгээрийг зөвөөр гадагшлуулахад төвлөрсөн сэтгэл зүйн хичээл

STEM

Логик сэтгэлгээг хөгжүүлэх Математик болон Шинжлэх Ухааны хичээлүүд

:

Балет, Иога

Зөв биеийн хөгжлийг дэмжихээс гадна хүүхдийн урлаг, гоо зүйн мэдлэгийг тэлэх зорилготой мэргэжлийн багшийн доор явагдах хичээл

Гар Урлал

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна гарын жижиг нарын булчин, сэтгэн бодох чадвар зэргийг цогцоор нь хөгжүүлдэг ЭкоГэр цэцэрлэгийн 5 жилийн турш боловсруулсан хөтөлбөрт хичээл

Шатар

Оюун ухаан хөгжүүлэх, логик сэтгэлгээ, эмх цэгцтэй бодох аргачлалыг шатрын спорт олгодог. Steps цэцэрлэгийн сурагчид шатрын дугуйланд хамрагдана.

Англи Хэл

Бага наснаас нь дэлхийн иргэн болоход нь бэлтгэж Англи Хэлний хичээлийг тоглоом, харилцан ярианы аргаар сургах хөтөлбөр

Дуу Хөгжим

Хүүхдийг сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургах хамгийн том үүрэгтэй хичээл бөгөөд урлагаар дамжуулан зөв төлөвшил, зан чанарыг хөгжүүлэх боломжтой

Хэдэн настай хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?

Онлайн цэцэрлэгт маань 3-6 насны хүүхдүүд хамрагдах боломжтой.

Онлайн цэцэрлэг хэрхэн явагдах вэ?

Элсэж орсон сурагчдад STEPS хөтөлбөрийн ном, сургалтын материал, эцэг эхчүүдийн гарын авлага багтаасан багц хайрцаг очно. Хуваарийн дагуу хөтөлбөрийн зарим өдөр видео хичээлүүдийг сурагчид үзнэ. Харин зарим хэсэгт бусад сурагч найзуудтайгаа болон багштайгаа Google Meet-р дамжуулан шууд ангид оролцон явна.

Гадаадад байгаа эцэг эх, хүүхэд хамрагдах боломжтой юу?

STEPS хайрцгийн материалуудын хэвлэх боломжтой хувилбарыг хүлээн авч хамрагдах боломжтой. Цагийн зөрүүнээс хамааран LIVE ангиудад хамрагдахад хүндрэл учирч болзошгүй.

Хөтөлбөр хэр удаан үргэлжлэх вэ?

Нэг хөтөлбөр нь 1 сар үргэлжлэх бөгөөд STEPS хөтөлбөр маань нийт 8 хэсгээс тогтоно.

Хичээлийн хэрэглэгдэхүүн урьдчилж бэлдэх шаардлагатай юу?

Хичээлд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүнийг бид хангаж өгөх бөгөөд энэ нь хөтөлбөртэй нягт холбоотой тусгайлан бэлдсэн бүтээгдэхүүнүүд байдаг тул орлуулах боломжгүй. 

Хөтөлбөр дууссаны дараа үргэлжлүүлэн хамрагдаж болох уу?

Сар бүрийн эхэнд хичээлийг шинээр эхлүүлж,  хөтөлбөрөө сайжруулан боловсруулсаар байдаг тул хүссэн хугацаагаараа үргэлжлүүлэн сурах боломжтой.

Нэг хичээлийн үргэжлэх хугацаа?

Сонгосон хөтөлбөрөөс хамааран цагийн хуваарь харилцан адилгүй боловч нэг хичээл 20-30 минут үргэжилнэ. Дараагийн хичээл эхлэхээс өмнө 30 минутаас 1 цагийн завсарлага авах тул хүүхдийг ядраахгүй болно. 

ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО

Хөтөлбөрийн турш эцэг эх идэвхтэй оролцох шаардлагатай. Хүүхдээ хийж, бүтээхийг нь дэмжиж, онлайн ангиудад ороход нь туслан, хичээлдээ оролцоход эерэг уур амьсгалыг бүрдүүлэх нь хөтөлбөрийн үр дүнд шууд нөлөө үзүүлдэг.

ХУВААРЬ

Минийх Багц

Steps Box 1

5Өргөдөл Авах Эцсийн Хугацаа: 5/14

Дараагийн Эхлэх Анги: 5/17 –  6/17

 

Бидний өдөр тутамд тулгамддаг асуудлуудыг зурагт өгүүлэмжийн тусламжтай хүүхдэд ойлгуулах зорилготой.

Хөтөлбөрийн үндсэн хичээлээр:

  • Тогтмол цагтаа унтахын ач тус, нойр бидний биед хэрхэн нөлөөлдөг 

  • Хоол хүнсний олон төрөл, тэдгээрийн ач тус 

  • Дижитал донтолт, дэлгэцийн зөв хэрэглээ

  • Бага насны хүүхдэд байдаг буруу зуршлууд болон түүнийг засах боломж

  • Амны хөндийн эрүүл мэнд, шүдний эмнэлэгээс айдаг айдастайгаа нүүр тулах нь гэх 5 сэдвүүдээр дамжуулан хичээлдээ оролцоно

 

Өндрөөс Дүүлэн Нис

Steps Box 2

Өргөдөл Авах Эцсийн Хугацаа: 5/14

Дараагийн Эхлэх Анги: 5/17 –  6/17

Өргөдөл Авах Эцсийн Хугацаа: 4/18

Дараагийн Эхлэх Анги: 4/20-5/20

 

Хүүхдүүдэд өдөр тутамд тулгамддаг асуудлууд болон сэтгэл хөдлөл, уур бухимдлаа хэрхэн зөвөөр гадагшлуулж, найз нөхөд, ах эгч нартайгаа эвтэй, хүндэтгэлтэй харьцах тухай зурагт өгүүлэмжийн тусламжтай хүүхдэд ойлгуулах зорилготой.

Хөтөлбөрийн үндсэн хичээлээр:

  • Яагаад аав, ээжийнхээ үгэнд орохгүй зөрүүдэлж болохгүй вэ?
  • Аав ээж ч бас хүүхдүүдтэй адил ядарч, сэтгэлээр унадаг болов уу?
  • Ах эгч, дүү нартайгаа хэрхэн эв найрамдалтай байх вэ?
  • Уур бухимдалаа яаж гадагшлуулах вэ? Уур гэж яг юу юм бэ?
  • Найзтай болохгүй байвал яах вэ? асуултуудад хариулах болно.

Бага Багаар, Удаан Удаанаар

Steps Box 3

Өргөдөл Авах Эцсийн Хугацаа: 5/14

Дараагийн Эхлэх Анги: 5/17 –  6/17

Биеэ дааж, аав ээж, найзууддаа өөрийн чадах зүйлээр хэрхэн тусалж болох вэ? Хэрхэн бусдыг ойлгож, тэдний сэтгэл хөдлөлийг ойлгодог болох вэ? зэрэг асуултын хариуг хүүхэд хичээлүүдээрээ дамжуулан авах боломжтой.

Хөтөлбөрийн үндсэн хичээлээр:

  • Аав, ээж намайг ойлгохгүй бол яах вэ?
  • Айдасаа хэрхэн даван туулах вэ?
  • Харанхуйгаас айдаг айдсаа даван туулж, ганцаараа унтаж сурах нь
  • Дотны хүндээ худлаа хэлсэн бол яах ёстой вэ?
  • Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгох нь яагаад чухал гэж?
  • Өөрийгөө хамгаалах нь

Хүүхдийн төлөө Экогэр цэцэрлэгээс зориулав

ЭкоГэр Цэцэрлэг нь 2015 онд 80 гаруй хүүхэд, 15 багш, ажилчидтайгаар бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хариуцлагатай ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 2 салбар цэцэрлэг, 300 сурагч, 60 гаруй багш, ажилчидтай болж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Бид хүүхэд бүрийн хамгийн шилдэг хувилбарыг эцэг эхчүүдтэйгээ хамтран бүтээх алсын хараан дор нэгдэн ажилладаг ба өнгөрсөн 5 жилийн туршид өөрсдийн Art Therapy, Бүтээлч Цагаан Толгой зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулан олон улсын цэцэрлэгүүдэд нэвтрүүлээд байна.

|

ГЭР БҮЛҮҮДИЙН СЭТГЭГДЛЭЭС

“Хичээлийн хуваарь яг л бага насны хүүхдийн ачаалал даах чадварт тохируулсан учраас ядрахгүй байгаа. Хичээлүүд их хөгжилтэй шинэлэг. Хүүхэд маань багш нартаа их хайртай болсон шүү.”

“Бараг анх удаа л хүүхэдтэйгээ ийм дотно тулж ажиллаж байна. Өмнө нь хүүхдийнхээ юу хийж чадахыг дутуу үнэлж байжээ. STEPS цэцэрлэгт яваад хүүхэдтэйгээ цуг хөгжиж байгаадаа маш их баяртай байгаа.”

“Ангийн багшийнхаа цагийг тэсэн ядан хүлээдэг. Өглөө босоод л Минийх хайрцагаа гүйж очиж аваад л компьютерийнхаа өмнө очоод хүлээж суудаг болсон.”

Төлбөр

1 Сар

Даваа – Баасан (5 өдөр)

₮350,000

3 Сар

Даваа – Баасан (5 өдөр)

₮950,000

8 Сар (Бүтэн)

Даваа – Баасан (5 өдөр)

₮2,500,000

Хэрхэн Элсэх Вэ?

Бага насны хүүхэд сурч хүмүүжих, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байх нь БАГШ, ЭЦЭГ ЭХ, ХҮҮХЭД буюу 33x33x33-н дүрмээр явагддаг. Тиймээс  хүүхдийнхээ боловсролыг тасалдуулахгүй байлгах чин хүсэл эрмэлзэлтэй, сурах урт аянд хүүхдээ дэмжиж, тусалдаг эцэг эхчүүд Та өргөдөл илгээх боломжтой.  Хөтөлбөрт зөвхөн тэнцсэн гэр бүл хамрагдана.

Бидэнтэй Холбогдох

Хан -Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн ам, “Хүмүүн” дунд сургууль

(976) 99099055 / (976) 95112210

steps@13.213.179.63

Close Bitnami banner
Bitnami